info@batkhuu.mn   +976 9999-4403

Гурван улсын хооронд ачаа тээвэрлэнэ

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 895

Гурван улсын хооронд ачаа тээвэрлэнэ

Эдийн засгийг сайжруулахын тулд хөгжүүлэх ёстой салбарын нэг бол олон улсын транзит тээвэр. Хоёр талдаа байгаа дэлхийн хэмжээний зах зээлийг холбох транзит тээврийг хөгжүүлэх туршилтын цуваа ОХУ-ын Улаан-Үд хотоос хөдлөж Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран БНХАУ-ын Тяньжин боомт хүрсэн юм. Тяньжинаас буцсан цуваа Улаанбаатар хотод ирсэнтэй холбогдуулан гурван улсын автотээврийн сүлжээний нээлтийг албан ёсоор хийлээ.

Нээлтийн ажиллагаанд ЗТХ-ийн сайд Д.Ганбат, Монголын авто тээвэрчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Г.Батхүү, Олон улсын автотээврийн холбооны Евроази дахь төлөөлөгч ноён Дмитрий Челцов, ОХУ-ын төлөөлөгч, БНХАУ-ын төлөөлөгч, Монгол тээвэр нэгдлийн удирдлагууд зэрэг албаны хүмүүс хүрэлцэн ирсэн юм. 

Нээлтийн үеэр Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Г.Батхүү “Гурван улсын хооронд ачаа тээвэрлэх энэ үйл явц нь зөвхөн гурван орны асуудал бус дэлхийн худалдааны эргэлтийг түргэсгэх, эдийн засгийг сайжруулах, улс орнуудын ард түмний амьдралыг сайжруулах цаашлаад хямд үнэтэй бараа бүтээгдэхүүнээр үйлчлүүлэх боломж бүрдэж байгааг тодотгосон юм. Хүнсний бүтээгдэхүүн нь богино хугацаанд муудаж чанараа алддаг. Харин ачаа тээвэрлэлтийг хурдасгаснаар хүнсний аюулгүй байдалд ч томоохон дэвшлийг авчирна гэв”. Түүчлэн манай зүгээс зам дагасан засвар үйлчилгээ, шатахуун түгээх газруудаа сайжруулах үлдэж байна. Энэ бүх үйчилгээ чанартай хүртээмжтэй байж чадвал манай улсад үйлдвэр, хөрөнгө оруулалт төдий хэрээр нэмэгдэх учиртай учраас энэ асуудал дээр Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбоо дэлхийн автотээвэрчдийн нэгдсэн холбооны гишүүн байгууллагын хувьд засгийн газар, салбар яамдуудтай хамтран ажиллах болно гэдгээ энэ үеэр илэрхийлсэн юм.

Гурван улс дамнасан ачаа тээвэрлэлт хэрэгжиж эхэлснээр эдийн засгийн үр ашиг нэмэгдэхээс гадна ачаа тээврийн хурд гурав дахин нэмэгдэх ач холбогдолтой юм.  Монгол Улс-БНХАУ-ОХУ хоорондын ‪‎транзит тээврийн үйл ажиллагаа энэ оны 12-р сараас эхлэн албан ёсоор хэрэгжиж эхлэх нь ээ.