info@batkhuu.mn   +976 9999-4403

В.Путин: Германы хөрөнгө оруулагчид бизнесийн боломжийг чухалчилна гэдэгт итгэлтэй байна

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 547
Ялалтын баярын 70 жилийн ойн арга хэмжээний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Германы Канцлер Ангела Меркель нар хамтарсан мэдэгдэл хийлээ. Энэ үеэр Владимир Путин ОХУ Германы бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын гол зах зээл хэвээр үлдэнэ гэдгийг онцлон дурдсан байна. Учир нь тэрбээр Германы хөрөнгө оруулагчид улс төрийн харилцаанаас илүүтэй ОХУ-д байгаа бизнесийн боломжийг чухалчилна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. Ангела Меркелийн хувьд эдийн засгийн харилцааны талаар онцлон дурдаагүй байна. Харин зөрчигдөж эхлээд байгаа гал зогсоох хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд ОХУ-ын зүгээс шаардлагатай арга хэмжээ авах хэрэгтэйг сануулжээ. Тэрбээр “Би Европын Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын хийж байгаа ажилд дахин талархмаар байна. Одоо бид шаардлагатай бүхий л зүйлийг хийх ёстой. Ялангуяа ОХУ-ын Ерөнхийлөгч салан тусгаарлагчдад нөлөөлнө гэж найдаж байна. Тэгж чадвал бид гал зогоох хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлэх боломжтой” хэмээн мэдэгдсэн байна. Үүнээс гадна Ялалтын баярт оролцохоор ирсэн БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинийн айлчлалын үеэр талууд 32 гэрээнд гарын үсэг зурсан байна. Тухайлбал ОХУ болон БНХАУ-ын Төрийн өмчит “Gazprom”, “CNPC” компаниуд хамтын ажиллагаагаа дахин таван жилээр сунгалаа. Энэ хүрээнд “Алтайн хийн хоолойгоор дамжуулан ОХУ-аас БНХАУ руу жилд 30 тэрбум куб метр байгалийн хий тээвэрлэхээр төлөвлөжээ. Мэдээллийн эх сурвалж: Bloomberg TV Mongolia