info@batkhuu.mn   +976 9999-4403

Ардчилсан намын дэд даргаар Г.Батхүү, Х.Тэмүүжин, Б.Дэлгэрмаа нар томилогдлоо

Нийтэлсэн: 2 сарын өмнө Үзсэн: 228

Ардчилсан хувьсгалын 30 жил, Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны 29 жилийн ойн баяр өнгөрсөн  өдрүүдэд тохиолоо. Намын баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээнүүд болж Ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг тууштай дэмжиж, дуу хоолой нь болсон ахмад гишүүд, намын үе үеийн гишүүд, сонгогчдодоо  мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тус арга хэмжээнд намын удирдлагууд болон гишүүд, дэмжигчид, намын дэргэдэх байгууллагууд оролцож, ардчиллын алдаа, оноо тулгамдсан асуудлуудаа хэлэлцлээ.  Мөн энэ үйл ажиллагааны үеэр Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны VI хуралдаан болж  АН-ын Үндэсний бодлогын хороонд шинээр сонгогдсон гишүүдийг батламжилсан бөгөөд 

АН-ын дэд даргаар УИХ –ын дэд дарга, Дэд бүтцийн сайд асан Г.Батхүү, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн асан, Монгол улсаас ОХУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд асан Б.Дэлгэрмаа нар томилогдсон.

Шинээр  томилогдсон  Ардчилсан намын дэд дарга Г.Батхүү хэлэхдээ:

Нэг нам парламентад олонхи  болж 64-үүлээ сонгогдсон, Ардчилсан нам бүлэгтэй эсэх нь тодорхойгүй, Улс төрийн нөхцөл байдал монгол орны хувьд хүндрэлтэй бэрхшээлтэй байгаа энэ цаг үед сөрөг хүчний томоохон намын хувьд Ардчилсан нам ард түмэн, сонгогчид болон улс орныхоо эрх ашгийн төлөө сайн ажиллах шаардлагатай гэж харж байгаа. Тийм учраас намдаа өөрийнхөө улс төрийн хүрээнд олон жил ажиллаж байсан туршлага, боломж бололцоогоо ашиглан  намын  үйл ажиллагааг улам идэвхжүүлэх, Ардчилсан нам бол монголын ард түмний тэр дундаа улс орны эрх ашгийг хамгаалах  намын хувьд  энэ үйл хэрэгт хамтарч ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа. Мөн дараагийн сонгуулийн үр дүнг хүлээхээс урьдаар  сонгогдсон хугацаандаа ард түмний итгэлийг хүлээлгэсэн олонх болсон намыг их зүйлийг хйилгэхийн төлөө, Ард түмний эрх ашгийг хөндсөн асуудлуудыг хийлгэхгүй байхын төлөө тууштай ажиллана. Ардчилсан нам бол Аугаа том хүч. Улс төрийн институцийн хувьд үзэл баримтлалаа тодорхойлж чадсан цорын ганц нам бол Ардчилсан нам.  Анх 2000 онд 6 нам нэгдэж  нам байгуулагдах үед  би "Ардчилсан залуучуудын холбоо"  ТББ-ын  анхны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тийм ч учраас цаашдын намын бодлогын хүрээнд  "Эмэгтэйчүүд, залуучууд гээд олон салбар чиглэл рүү хэрэгжүүлэх  ажлууд  дээр гар бие оролцож хүчин зүтгэнэ ээ"   хэмээн онцоллоо.

Ийнхүү Ардчилсан нам хөгжлийн шинэ үед шилжиж, бодлогод суурилсан, хүний хөгжил, эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх, мөрийн хөтөлбөр боловсруулж, бодит ажил хэрэг болгохын төлөө шинэлэг зохион байгуулалттайгаар хамтдаа ажиллах,  үйл ажиллагааны бодлогын хүрээгээ тэлж Монгол улсын хөгжлийн бодлогыг тодорхойлох улс төрийн хүчирхэг нам болж  ажиллах  зорилгоо эхлүүллээ.