info@batkhuu.mn   +976 9999-4403

Гэр бүлийн аз жаргал танаас л эхэлнэ

Нийтэлсэн: 3 сарын өмнө Үзсэн: 213

Гэр бүл гэдэг бол энэ дэлхийн хамгийн чухал зүйл.Бид хорвоо дэлхий дээр оршин тогтнохдоо хайртай хүмүүсээрээ хүрээлүүлж,аз жаргалыг бие биедээ түгээж түүгээрээ хайрыг мэдэрдэг,бас мэдрүүлдэг

" СОЛОНГОСЫН НЭГЭН ХУУЧНЫ ЯРИА БАЙДАГ. ХАДАМД ОЧООД УДААГҮЙ ШИНЭХЭН БЭР НЭГ УДАА ГАЛ ТОГООНЫХОО ӨРӨӨНД УЙЛЖ СУУЖ ГЭНЭ. ҮҮНИЙГ ХАРСАН НӨХӨР НЬ УЧРЫГ АСУУТАЛ БУДААГАА ТҮЛЧИХЛЭЭ ГЭВ.
НӨХӨР АХИУХАН УС ЗӨӨЖ ӨГЧ ЧАДААГҮЙГЭЭС УС НЬ БАГАДААД БУДАА ТҮЛЭГДЧИХЛЭЭ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ БУРУУТГАЖ ГЭНЭ. ТЭГСЭН ЭХНЭР НЬ УЛАМ ЧАНГА УЙЛЖ ГЭНЭ. ХАЖУУГААР НЬ ӨНГӨРЧ ЯВСАН ХАДАМ ААВ НЬ СОНСООД ТҮЛЭЭГЭЭ НАРИЙХАН ХАГАЛЖ ӨГЧ ЧАДААГҮЙГЭЭС ГАЛ ИХДЭЭД БУДАА ТҮЛЭГДСЭН НЬ ХӨГШИН МИНИЙ БУРУУГААС БОЛЛОО ХЭМЭЭН БЭРЭЭ ТАЙТГАРУУЛАВ.ТЭР ҮЕД ГАРТАА САВ БАРЬСААР ОРЖ ИРСЭН ХАДАМ ЭЭЖ НЬ БУДАА ТҮЛЭГДЭХ ҮНЭРИЙГ МЭДРЭЭГҮЙ ХӨГШИН МИНИЙ БУРУУ ГЭЖ БЭРЭЭ АРГАДСАН ГЭДЭГ.ЭРТНИЙ ҮГЭНД “ГЭР БҮЛ АЗ ЖАРГАЛТАЙ БОЛ АЖИЛ ҮЙЛС БҮТЭМЖТЭЙ” ГЭДЭГ. БИЕ БИЕНИЙХЭЭ АЛДААГ УУЧИЛЖ ТАЙТГАРУУЛАХ НЬ ГЭР БҮЛИЙГ АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОДОГ.Х

Энэ бол таны аз жаргалын эхлэл, танай гэр бүлийн аз жаргалын эхлэл. Иймэрхүү үед л та хайртай хүнээ, ханиа, хүүхдүүдээ, хадам аав ээжийгээ, өөр таны амьдралын цаг мөчийг хуваалцдаг хэн нэгэн хүнийг ч уучлах хайрлах боломж бий. Ийм мөчүүдийг буруутгал, шүүмжлэлээр бүү гутаагаарай. Аз жаргалыг бий болгодог энэ сайхан боломжуудыг нээгээрэй!