info@batkhuu.mn   +976 9999-4403

МЭНДЧИЛГЭЭ

Нийтэлсэн: 2 долоо хоногийн өмнө Үзсэн: 34

XVII жарны “Урвуулагч” хэмээх шарагчин Гахай жилийн сар шинийн баярын мэндийг  Монгол зон олон  та бүхэндээ дэвшүүлье. Өнгөрч буй Шороон нохой жил бид бүхэнд үр өгөөж, буян хишгээ хайрласан сайхан жил болж өндөрлөж байна. Монгол хүн бүр эх орондоо эзэн нь байж, улс орныхоо  хөгжилд бүтээлч санаачлага, идэвхтэй оролцоотой, урам зориг дүүрэн байна гэдэгт итгэлтэй байна. Ирж буй XVII жарны “Урвуулагч” хэмээх шарагчин гахай жил бидэнд ээл ивээлээ хайрлаж, эв эеийг дээдэлж үр хүүхэд, өвгөд хөгшдийн минь өлзий буян нь дэлгэрч ард олноороо цэнгэл баяр дүүрэн сайхан жил байх болтугай. Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.