info@batkhuu.mn   +976 9999-4403

Монголын автомашин, мотоциклийн спортын холбооны ерөнхийлөгч Г.Батхүү Дакар раллид оролцсон Монголын баг тамирчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Нийтэлсэн: 3 сарын өмнө Үзсэн: 82

Өмнөд Америкийн Перу улсад болсон  “Дакар Ралли 2019” уралдааны авто машины төрөлд ур чадвар, эр зоригоо сорьсон ОУХМ Ө.Бямбадэлгэр, ОУХМ Ө.Бямбацогт нар уралдааны замаа амжилттай дуусгаж,  Автомашины UTV Open, 323 км замыг 6 цаг 23 минутад туулснаар 36-д эрэмбэлэгдсэн түүхэн амжилтыг гаргасан. Тэмцээнээ амжилттай өндөрлүүлсэн  тамирчид, баг хамт  олныг  Монголын автомашин, мотоциклийн спортын холбооны ерөнхийлөгч Г.Батхүү хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Тэрээр хэлэхдээ: “ Уралдааны хүнд нөхцөлд спортын тэсвэр хатуужил, авьяас чадвар бүхий л зүйлээ дайчлан оролцож бахархам сайхан амжилт гаргалаа, энэ нь  монголчуудын  хувьд цаашлаад дараа дараагийн тэмцээнүүдэд илүү сайн оролцох нөхцөл боломж, замыг нь нээж өглөө”  хэмээн онцолсон юм.  Мөн энэ үеэр ОУХМ  Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар "МОНГОЛ УЛСЫН МАНЛАЙ ТЭЭВЭРЧИН", Н.Лхамаа, Б.Баттөр, Г.Тэмүүжин нарт  МАМСХ-ны "60 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛЬ", сэтгүүлч Б.Ононг МАМСХ-ны "ХҮНДЭТ МЕДАЛЬ"-иар тус тус шагналаа.