info@batkhuu.mn   +976 9999-4403

“МоАН Санаачилга ” ТББ-ын ерөнхийлөгчөөр Г.Батхүү сонгогдлоо

Нийтэлсэн: 3 долоо хоногийн өмнө Үзсэн: 45

“МоАН  Санаачилга” ТББ-ын  бүх гишүүдийн II хурал 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр “ Хууль зүйн мэдээллийн үндэсний төв”-д боллоо. Тус хурал  нийт 100 гаруй гишүүдээс 75 гишүүний ирцтэйгээр үргэлжилсэн бөгөөд Дундговь, Өвөрхангай, Увс, Хэнтий зэрэг аймгуудаас төлөөлөл хүрэлцэн ирж оролцжээ.

 Тус байгууллагын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Г.Батхүү хурлыг нээж  үг хэлэхдээ 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хуралдсан “МоАН  Санаачилга ” ТББ-ын бүх гишүүдийн анхдугаар хурлаар баталсан эрхэм зорилго,  “Санаачилгын тунхаглал ”,  10-н үнэт зүйлсийг гишүүдэд сануулахын зэрэгцээ цаашид ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд хүчээ нэгтгэн хамтдаа үргэлжлүүлэн ажиллахыг бүх гишүүддээ уриаллаа. Тэрээр Ардчилсан намаа фракцгүй нам болгох зорилгоор Чандмань, Мөнх тэнгэр, Кроун, зүүн хойд Ази,  Алтан гадас,  МоАХ, Нэг Ардчилал  зэрэг 7 фракцуудын төлөөлөл нэгдэж МоАН Санаачлага ТББ үүсэн байгуулагдах суурь тавигдаж байсныг сануулж өнөөдрийг хүртэл Ардчилсан намын шинэчлэлийн үйл явцад  дүрмийн төсөл боловсруулан 3 шатанд хэлэлцүүлэг зохион байгуулж, намын 3000 гаруй гишүүд дэмжигчдэд хүрч ажиллан, орон нутгийн болон Eрөнхийлөгчийн сонгуульд намаа дэмжиж идэвхитэй оролцож ирснийг цохон тэмдэглэсэн юм.  Санаачлагын гишүүдээ намын Үндэсний бодлогын хороо, намын дэргэдэх байгууллагууд, аймаг орон нутгийн намын үйл ажиллагаанд оролцоход дэмжиж, сургалт хэлэлцүүлэг зохион байгуулах  чиглэлээр хамтарч ирснийг дурьдсан.  Цаашид гишүүдээ чадавхижуулж, сургалт, манлайллын нэгдсэн хөтөлбөр боловсруулан ажиллаж байгааг гишүүддээ танилцууллаа.